"Жем Интернэшнл" ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 9 жил дараалан өргөмжлөгдлөө

2018-05-01, 12:23
1,880

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын "ТОП 100 ААН"-ийг шинэчилсэн аргачлалаар эрэмбэлэх үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж, шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ  2018 оны 4-р сарын 27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолборт боллоо. 

"Жем Интернэшнл" ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 9 жил дараалан өргөмжлөгдлөө

"ТОП 100 ААН"-ийг эрэмбэлэхдээ тухай жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван шалгуурыг баримталдаг төдийгүй гурван жилийн дата мэдээлэлд тулгуурлан салбараар, байршлаар, хэлбэрээр гэхчилэн олон улсад хэрэглэдэг үзүүлэлтүүдээр жагсаасан байна.

“Жем Интернэшнл” ХХК нь "ТОП-100" аж ахуйн нэгжээр 9 жил дараалан өргөмжлөгдсөн бөгөөд борлуулалтын орлогоор 80-д, татварын хэмжээгээр 28-д, ажиллагсдын тоогоор 74-т, ашгийн хэмжээгээр 52-т, Хөрөнгийн хэмжээгээр 63-т, ерөнхий РАНК-аар 61-д эрэмбэлэгдсэн байна.  

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.