Амьдралын сайхныг мэдрүүлэгч LG

2014-12-02, 22:50
8,371
Шинжлэх ухаан, технологийн гайхалтай хурдацтай, үсрэнгүй хөгжилтэй, ширүүн өрсөлдөөнтэй үед бид амьдарч байна. Хүний амьдралыг хэрхэн хөнгөвчлөх, сайн сайхныг мэдрүүлэх вэ гэж мэргэжилтнүүд толгойгоо гашилгаж, компаниуд өрсөлдсөөр...
Амьдралын сайхныг мэдрүүлэгч LG


Энэ ширүүн өрсөлдөөний дунд өөрсдийн түүх, нэр хүнд, тогтвортой үйл ажиллагаа, шилдэг технологи зэргээрээ дэлхийд тэргүүлэгч, үйлдвэрлэл, технологийн ертөнцөд хүчтэй тоглогчдын нэг үндэстэн дамнасан LG корпорацитай манай сэтгүүлчид зах зухаас нь болов танилцах боломж олдсон юм. 

Монголчуудын сайн мэдэх “Gold Star” зурагт бол одоогийн ”LG” компанийн бүтээгдэхүүн юм билээ. Тус компани 1958 онд “Gold Star” нэртэйгээр байгуулагдаж, 1995 оноос нэрээ “LG” болгон өөрчилсөн аж.

БНСУ-ын Сөүл хотын Йоидо дүүрэгт байрлах LG корпорацийн төв LG Twin Tower нь Хан мөрний эрэг дагуу, цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрладаг. Энэхүү барилга нь 34 давхар бөгөөд үүнд 10,000 гаруй ажилчид ажилладаг байна.



Компанийн үүдээр ороход л дэлхийн энтэй компани гэдэг нь мэдрэгдэхүйц тохилог сайхан орчин биднийг угтсан. Эндхийн ажилчид өдөрт дунджаар 10 цаг, 3 ээлжээр ажилладаг гэсэн.  Амралтын өрөө, хүүхдийн тоглоомын газар гээд ажилчдын тав тухтай, тогтвортой ажиллах бүхий л боломжийг нээж өгсөн тохилог орчинг бүрдүүлжээ.

Багийнхан “LG Electronics” –ын OLED TV–ийн стратеги хариуцсан  захирал, “LG Electronics гар утасны үйлдвэрлэлийн европ болон төв азийг хариуцсан дэд ерөнхийлөгч нартай уулзсан бөгөөд тэд  LG бол хэрэглэгчдээ мэдэрдэг, тэдний төлөө чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн нь өнөөгийн амжилтын гол үндэс байсан гэдгийг онцолж байсан юм.

Бас нэг сонирхолтой зүйл бол сүүлийн хориод жилийн хугацаанд LG бизнесийн үйл ажиллагааныхаа бүхий л цар хүрээндээ ногоон менежментийн философийг хэрэгжүүлж байгаа ба уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах, Ногоон бизнесийг сурталчилах, бусад бизнес түншүүдтэйгээ хамтрах, нөөцийг дахин боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тэргүүлэгч greenovation компани болохоор зорилт тавин ажиллаж байна.    

Үргэлж урагшаа харж, ямагт илүү дээр, илүү сайн чанартай, хэрэглэгчдийн амьдралд хамгийн дээд зэргээр зохицсон, тэдэнд тав тух сэтгэл ханамжийг бий болгох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргахыг үргэлж шаардлага зорилгоо болгож байдаг талаар олонтаа сонсож байлаа. Ийм л учраас LG-тэй хамт “Амьдрал сайхан” гэсэн уриа үг гарсан байх.

Ингээд эрхэм уншигч та бүхэндээ LG корпорацийн түүхийн талаар сонирхолтой мэдээллүүдийг түүвэрлэн хүргэе.

  • LG гэдэг нь Lucky, Goldstar  гэсэн үгнүүдийн эхний vсэгюм байна.Хамгийн шинэлэг бүтээгдэхүүн, шинэ технологи болон цоо шинэ шийдлүүдийг хүмүүст санал болгосноор дэлхий даяар инээмсэглэл, урам зоригийг түгээж гэсэн уриа санаа агуулагддаг ажээ.
  • Нийтдээ 60 гаруй бие даасан компаниуд LG Группыг бүрэлдүүлдэг.1947 онд LG нь Лак Хуй Химийн аж үйлдвэрийн корпораци нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан ба тэр цагаас хойш БНСУ-ын аж ахуйн нэгжийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Дайны хор уршигт бүхэлдээ өртсөн Солонгос үндэстнээ сэргээн босгохын тулд Goldstar компани цахилгаан бараа болон гэр ахуйн хэрэгслүүдийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн байна.
  • 1958 онд LG Electronics үүсгэн байгуулагджээ.1960 он гэхэд хэд хэдэн цоо шинэ бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд анхлан танилцуулсан. Энэхүү 10 жилийн хугацаанд LG нь анхны радио, хөргөгч, ТВ, агааржуулагч мөн угаалгын машин зэрэг бүтээгдэхүүнүүдийг  үйлдвэрлэж эхэлжээ.
  • 2010  оноос LG Electronics хавтгай дэлгэцтэй ТВ, гар утас болон угаалгын машин зэрэг бүтээгдэхүүнүүдээр зах зээлийг тэргүүлэв.  Дээрх гурван төрлийн бүтээгдэхүүний нийт борлуулалтаар LG нь эхний гуравт орсон байна.
  • LG Солонгостоо анхны зурагтыг бараг хагас зуун жилийн өмнө үйлдвэрлэж байсан ба тухайн үед хар, цагаан өнгийн дүрслэлтэй байсан байна. Энэ цагаас хойш технологийн хөгжил зогсолтгүй явагдсаар одоо дэлхийн анхны хүнхэр дэлгэцийг LG үйлдвэрлэсэн байна.
  • 2014 оны эхний байдлаар LG –н цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 165% өсөлттэй гарсан ба энэ нь 412 биллион KRW (399.8 сая USD), борлуулалтын орлого нь 606 биллион KRW (588.5 сая USD)буюу 26,5%-н өсөлтийг үзүүлжээ.
  • Ноён Бүн-Жүүн Коо 2010 оны 10-р сард LG Electronics-ийн дэд захирлаар томилогдсон ба 2011 оны 3-р сараас компаний гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Технологийн глобал зах зээлд “Шинэ нээлт, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдээр тэргүүлэгч” болохыг зорьсон түүний хүсэл нь тус компанийг улам эрч хүчтэй урагшлуулсаар байна.
  • 1980 онд LG Electronics-ийн анхны гадаад үйлдвэрлэлийн бааз үүсгэн байгуулагдсан бөгөөд LG Electronics одоо дэлхий даяар 120 орчим оронд өөрийн салбараараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж  байна.
  • 2013 онд LG Electronics глобал борлуулалтаараа 53 тэрбум ам.долларт хүрчээ.

LG шинэ технологи
Ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийн талаар 90-ээд оны сүүл үеэс ярьж эхэлж байсныг та бүхэн мэднэ. Тэгвэл үүнийг эхлүүлэгчдийн нэг нь LG электроникс байсан ба анхны бүтээл нь интернэтэд холбогддог хөргөгч, богино долгионы зуух зэрэг байсан. Тэгвэл  ТА тун удахгүй хөргөгчиндөө байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ тухай бүрэн мэдээллийг /хаана үйлдвэрлэсэн, дуусах хугацаа, хэдэн ширхэг, хэдэн грамм үлдсэн г.м/  хаалганд нь байрлах дэлгэцнээс  шалгаад л,  хүссэн улирал, цаг агаараа гэртээ бүрдүүлэн өрөөнийхөө цонхоо “гоёод”, ариун цэврийн өрөөндөө шүдээ угаангаа толио дэлгэц болгон ашиглаж, мэйлээ шалгаж, эсвэл клип үзэж байна гээд төсөөл дөө. Санаанд чинь нэг л багтахгүй байна уу. Ердөө 2, 3-хан жилийн дараа дээр дурьдсан санаанд оромгүй технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг LG бидэнд бэлэглэхээр зэхээд байгааг дуулгахад таатай байна. Ийнхүү  LG боломжгүй бүхнийг боломжтой болгож технологийн дэвшлийн түүчээ болон урагшилсаар, гайхамшигийг үргэлжлүүлсээр байна.  

Дэлхийд тэргүүлэгч LG-ийнбүтээгдэхүүнүүд нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Хөoм энтертейнмент, үүрэн телефон, гэр ахуйн бараа, агааржуулагч болон эрчим хүчний шийдэл зэрэг нийт таван төрөлд LG Electronics дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлсэн. 

LG нь ухаалаг, загварлаг хөм энтертейнментийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, тэдгээрийн үзүүлэлт чанарыг байнга өсгөж байгаагаараа энэ салбарт гол хүчин болж байна. Энэ жилийн ТВ бүрэлдэхүүнд хосгүй дүрслэлийг өөртөө агуулсан цоо шинэхэн загварууд нэгдлээ. Үүнд: Дэлхийн хамгийн том 21:9-ийн харьцаатай 77-инч ULTRA HD CURVED OLED TV мөн 21:9-ийн харьцаатай 105-инч CURVED ULTRA HD TV. Эдгээр гайхалтай шинэ үеийн дэлгэцүүдээс гадна, LG нь өөрийн шинэхэн бүтээгдэхүүн CINEMA 3D TVs, болон шинэ webOS Smart TV платформ дэлгэцийг танилцуулж байна.



Дүрслэлийн зураглал тод, тодорхой байх ёстой гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Өдрөөс өдөрт улам томорч буй зурагтуудын дэлгэц нь юуны түрүүнд дүрслэлийн чанар, түүний нягт зураглал зэргийг хадгалагдаж үлдэхээс гадна түүнд тавигдах шаардлагууд нь улам л өсөж байна. Загварын туршилтууд нь дүрсний чанарт нөлөө бүхий сайжруулсан хүнхэр  дэлгэцийг шинээр төрүүлж улмаар дэлхийн электрон барааны зах зээлийн тавцанд зурагтын тухай шинэ ойлголтыг нэвтрүүлсэн шинэ загваруудыг бий болгожээ.

LG-гийн 2014 оны бүх OLED болон ULTRA HD зурагтууд webOS Smart+ платформ дээр суурилсан бөгөөд энэ нь зугаа цэнгэлийн ертөнцөд нэвтрэх хамгийн энгийн бөгөөд хурдан суурь болно. WebOS Smart+ платформ нь гадна холбогдсон төхөөрөмжүүд болон дотоод хавсралтууд, үйлчилгээ, нэвтрүүлгийн шууд дамжуулалт, контентууд хооронд хялбар шилжин ажиллах ая тухтай хайлт, сонголт хийх боломжийг санал болгож байна. WebOS дахь BeanBird анимаци хөтөч нь зурагтын холболт ачааллагдах үйлдлийг энгийн бөгөөд хялбар болгоно. WebOS платформ нь хэрэглэгчдэд хамгийн ойлгомжтой цэс нэвтрүүлсэн үзүүлэлтээр Red Dot Awards-2014 нэр хүндтэй шагналын эзэн болжээ.



4K Ultra HD зурагтын дэлгэц нь хамгийн идэвхитэй динамик дүрслэл, нарийн чимхлүүр эффектүүдий чанарын зураглалыг маш тод нарийвчлалтай гаргадагаар бусдаас онцлог болж чадаж ээ.



LG Chemical болон LG Display компаниудын судалгаа шинжилгээ зохион бүтээх ур чадвар нь хязгааргүй боломжуудыг нээсэн нэн шинэ технологийг хөтлөн түгээж байна. Удахгуй бүх нийтийн хэрэглээнд орох уян дэлгэцүүд болон олон янзын төрөл зүйлээр бүтээгдэж буй хавсралтууд нь техник технологийн ертөнцөнд хувьсгал зарлах ба амьдралыг бүхэлд нь бодитой дээшлүүлэх болно



“Мобайл Дэлхийн Конгресс 2014”-оос “Оны хамгийн шилдэг Төхөөрөмж үйлдвэрлэгч”-ээр шалгарснаар LG нь мобайл үйлвэрлэлийн салбарт манлайлагч гэдгээ батлан харуулсан ба G-ийн шинэ загваруудаар мобайл хэрэгсэлүүдийн цуглуулгыг өргөтөгсөөр байна.



G3 нь LG-ийн G цувралуудын хамгийн дэвшилтэт хэрэгслүүдээр тоноглогдсон шилдэг бүтээгдэхүүн болсон. LG нь “Таниас суралцья” гэсэн мобайл бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн философи. G3 beat нь G-гийн загвар дээр үндэслэн бүтээгдсэн жижиг загвартай утаснуудын төрөлдөө хамгийн шилдэг нь юм.



LG орчин үеийн загврын чиг хандлагыг агуулсан хамгийн шинэлэг технологтой хэрэгсэлүүдийг санал болгодог. LG-ээс танилцуулсан Door-in-Door хөргөгч нь хоол хүнсийг удаан хугацааны турш шинээр нь хадгалж, эрчим хүчийг хэмнэхээс гадна ямарч дуу чимээгүй бүтээгдэхүүн юм.



LG-ийн гэр ахуйн хэрэгсэлүүд нь илүү ухаалаг болж, хүний амьдралыг илүү хялбар түвшинд аваачиж  байна.

6 үйлдэлтэй LG TurboWash Front-load Угаалгын машин нь гайхамшигтай угаалгын үр дүнг үзүүлдэг ба угаах цагийг багасган илүү их эрчим хүч хэмнэхээс гадна гараар угаах хувцсандаа ч санаа зовох хэрэггүй боллоо.



LG’s Styler нь хувцасны үнэр, үрчилээг уураар арилгах хувцас цэвэрлэх иж бүрэн цоо шинэ технологи.



The HOM-BOT SQUARE таны орчинг цэвэр цэмцгэр болгохоор бүтээгдсэн ба таны шалыг маш сайн үр дүнтэй цэвэрлэнэ. KOMPRESSOR RoboSense вакум шал цэвэрлэгч нь хэрэглэгчийнхээ зааврын дагуу хөдөлгөөн хийдэг. The Cordless 2-in-1 Vacuum Cleaner нь харшил үүсгэгч нян бактеруудыг устган таныг харшил үүсгэгчээс аварна.



Халаалт, агааржуулалтын систем болон эрчим хүчний шийдэлийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч LG компани арилжааны болон орон сууцны халаалт, агааржуулалтын системийг шийдсэн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийг үйдвэрлэн гаргаж байна.

2014 онд LG нь хэрэглэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах зорилготойгоор дээд зэргийн үр дүнг үзүүлэх шинэ агааржуулалтын шийдэлийг зогсолтгүй гаргасаар байна.

LG-ийн дунд болон том хэмжээний аж үйлдвэрт зориулсан халаалт, агааржуулалтын систем “ultra-efficient Multi V IV system” нь хүчирхэг хөргүүр.

Ухаалаг удирдлага бүхий агааржуулалтын системийг зах зээлд нэвтрүүлж байна. Халаалт болон агааржуулалт хөргөлтийн системийг удирдах хамгийн шилдэг хосгүй технологийг LG нэвтрүүлж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()