Хятадуудын бүтээсэн дуураймал хүлгүүд

2014-11-26, 04:35
20,537
Сүүлийн жилүүдэд Хятадын компаниуд Дэлхийд алдартай брэндүүдийн машиныг дуурайлган хийх болсон бөгөөд энэ нь нэлээд асуудлыг дагуулаад байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гуанчжоу дахь Авто үзэсгэлэнд "Landwind X7" машины нээлтийн ажиллагаа болсон байна. Гэхдээ энэ хүлэг Английн "Range Rover Evoque" машинтай ихээхэн төстэй байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Хятадуудын бүтээсэн дуураймал хүлгүүд


Jaguar, Land Rover-ын ерөнхий захирал болох Ральф Шпет нь хятадуудын гаргасан "Landwind X7" машиныг оюуны өмчийн хулгай хэмээн үзэж байгаа бөгөөд энэ талаараа гомдол гаргаж Хятадын удирдлагуудыг тайлбар өгөхийг хүссэн байна. Шпетын уурлаж буй бас нэг шалтгаан нь саяхан Английн компани Хятадын Chery-тэй хамтран өөрийнхөө салбарыг Хятадад нээсэн явдал юм.

"Range Rover Evoque"-г хуулбарлан хийсэн гэх "Landwind X7" хүлэг.
 


Хятадуудын бүтээсэн "Landwind X7" нь 4 цилиндртэй, 204 морины хүчин чадалтай, 2 литрийн хөдөлгүүртэй аж. Цахилгаан удирдлагатай арьсан сандал, хөгжим зэрэг дотоод засал чимэглэл нь  ориг машинаас нь дутахааргүй гэнэ. Гэхдээ Х7 нь "Range Rover Evoque"-ээс гурав дахин хямд бөгөөд ойролцоогоор 19.6 мянган долларын үнэтэй юм байна. Харин ориг "Range Rover Evoque" нь 65 мянган долларын үнэтэй ажээ.

Ориг нь: Range Rover Evoque



Ингээд бусад дуураймал машинуудтай танилцацгаая.

1. BAIC C90L



Ориг нь: Bentley Continental GT



2. Geely GE



Ориг нь: Rolls-Royce Ghost



3. BAIC Luba



Ориг нь: Land Cruiser



4. BYD S6



Ориг нь: Lexus RX



5. Dongfeng EQ



Ориг нь: Hummer H2



6. Lifan Smily



Ориг нь: Mini Cooper



7. Hengtian T3



Ориг нь: Volkswagen Amarock



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()